Бидний тухай
Гүйцэтгэх удирдлагын мэндчилгээ

    

    “Юргана индастри” ХХК нь 2022 он 03 дугаар сард Монголын уламжлалт анагаах ухааны жороор эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Одь Тан” ХХК-аас тусгаарлан үүсгэн байгуулагдсан гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Бид 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жор дамжлагыг орчин үеийн техник технологи, судалгааны үр дүнтэй хослуулан эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, ариутгалын бүтээгдэхүүнүүдийг GMP шаардлагын дагуу баригдсан орчин үеийн үйлдвэртээ үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлж байна.

Бид Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэгч байгууллагын хувьд 100 хувь Монгол орны эрүүл хөрсөнд тарьж ургуулсан эмийн ургамал болон байгалийн элементүүдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.


Бидний Алсын хараа

Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулсан эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдэврлэнэ.


Бидний эрхэм зорилго

  • Бид чанарыг эрхэмлэнэ.
  • Бид өв уламжиллаа дээдлэнэ.
  • Бид шинэ технологиор хувьсана.
  • Бид чадварлаг ажилтанаар хөгжинө.


Бидний үнэт зүйлс

  • Байгаль дэлхийгээ хайрлах ухаан
  • Зөв амьдралыг хэв маягыг дэлгэрүүлэгч-Үе дамжсан
  • Ёс зүйтэй
  • Эв нэгдэлтэй


Ургана- Эрүүл амьдралыг ургуулна.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл