
Өрөг.мн сайт шинэ оныг угтаж "Талархал" контентоо хүргэж байна. Энэ контентоороо дамжуулан 2022 онд тохиосон гэрэл гэгээтэй амжилтууд, баярлаж талархах шалтгааныг онцлон хүргэж байгаа юм. Энэ удаагийн зочноор "Ургана" брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам оролцлоо.
Тэрээр, “Ургана компани, Ургана брэнд энэ жил маш амжилттай ажиллалаа. Бид үсний сэт бүтээгдэхүүн болох үс ургуулах тоник, халгайн үрийн тос, шампунь, ангижруулагч болон үс ургуулах хоёр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний технологи боловсруулж, үйлдвэрлэн, зах зээлд нийлүүллээ.
Хамгийн онцлох зүйл нь Дэлхийд анх удаа аарцтай шүдний ОО-ны технологи боловсруулж, ТЭСО компанийн хуурайшуулсан аарцыг анх удаа дэлхийн ОО-ны зах зээлд Ургана брэнд нэвтрүүлж, аарцтай ОО хийлээ. Мөн вокны зах зээлд ноолуур угаадаг технологийг боловсруулж дууслаа. Ноолуурын том компаниуд маш их мөнгийг гадаад руу ноолуур угаах шингэн авахад зарцуулдаг. Үүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа нь 100 хувь Монгол гарал үүсэлтэй бүтээгдэхүүн бий болгох боломжтой болж байна.
Монголд амьдарч байгаа хамгийн талархууштай зүйл нь олон жилийн түүхийн нугачаатай үеийг даван туулж, уламжлалт анагаах ухааны жор, дамжлага, өв их соёлыг тээж ирсэн өвөг дээдэс болон уламжлалт анагаах ухааны эрдэмтэн мэргэддээ маш их талархаж явдаг.
Манай улсад маш их орон зай сул байна. Хувийн бизнес хийхэд, энтрепренер болж, старт-ап компани байгуулахад маш тохиромжтой орчин бий болсон байна.
Монголд хэдийгээр түгжрэл, стресс зэрэг болж бүтэхгүй зүйлс их байгаа боловч энэ бол “Туулах замаар олж авсан мэдлэгийг туршлага” гэдэг шиг бидний туулах ёстой нэг зам гэж боддог. Үүнийг бид аль болох эх орноосоо дайжихгүй, эх орноо хаяхгүй даван туулчихвал эргээд биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэж боддог.
Ирж буй 2023 он бол туулай жил. Маш сайхан он жил болно гэж итгэж, найдаж байна. Монгол хүн хамгийн гол нь эрүүл энх, эв найртай, элбэг баян, энх тунх сайхан элэг бүтэн амьдрах болтугай гэж ерөөе” гэв.
Цагаан сар бол монголчуудын хувьд зөвхөн сар шинээ угтаад өнгөрөх үйл явдал биш. Энэ бол улирч буй оноо ариун цагаан үдэж, бие сэтгэлээ цэвэрлэн, шинэ жилийг эрүүл энх угтах гүн ухааны ёс юм. Гэр орноо цэвэрлэж, хувцас зүсээ өнгөлж, идээ цагаагаа бэлтгэдгийн цаана нэг л зорилго байх нь цэвэр цагаан, энх тунх, тэнцвэртэй байдал. Уламжлалт анагаах ухаанд “ам бол дотоод эрхтний эхлэл” гэж үздэг. Өдөр бүр хоол хүнс, үг яриа, амьсгал гээд олон зүйл амаар дамжин орж гардаг тул амны хөндийн эрүүл байдал нь бүх биеийн эрүүл мэнд, тэнцвэртэй шууд холбоотой. Тиймээс Цагаан сарын баяраар амны хөндийгөө сайтар арчлах нь Монголчууд бидний ёс заншлын гүн утгатай бүрэн нийцдэг.Эрт дээр үеэс монголчууд жамц давсыг ам, хоолой цэвэрлэхэд хэрэглэж ирсэн. Жамц давс нь байгалийн олон эрдэс агуулсан, нянгийн тэнцвэрийг алдагдуулахгүй, амны салстыг цочроохгүй давуу талтай. Энэхүү уламжлал дээр суурилан бүтээгдсэн Ургана-гийн Жамц давстай шүдний оо нь фтор, синтетик ментол, хиймэл цайруулагч агуулаагүй учраас амны хөндийн эрүүл мэндийг байгалийн жамаар хамгаалдаг.Цагаан сарын үеэр мах, цагаан идээ их зооглосноор амны бичил орчинд ачаалал нэмэгддэг. Ийм үед химийн хүчтэй найрлагатай шүдний оо нь түр зуурын цэвэрхэн мэдрэмж өгдөг ч, урт хугацаандаа амны очны тэнцвэрийг эвддэг. Улмаар дотор эртхэнд ч хор нөлөө учруулах эрсдэл бий. Харин жамц давс, аарц, ээзгий, цеолит зэрэг байгалийн орцтой шүдний оо нь "ариутгал + детокс + хамгаалалт" гэсэн гуравласан үйлчилгээг нэгэн зэрэг өгдөг.Сар шинийн баяр бол ерөөлтэй үг, цагаан сэтгэлийн баяр.Ерөөл бүхнийг цагаан сэтгэлээр цэвэр, эрүүл амнаас түгээе.Үндэсний баяраараа,Үндэсний гүн ухаанаар,Үндэсний үйлдвэрлэл Ургана - Тантай хамт

Urgana брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам бол Монголын уламжлалт анагаах ухааны 500 жилийн өв тээгч юм. Өдгөө 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус брэнд дотоодын зах зээл дэх байр сууриа хурдацтай тэлж байна. Мөн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстаны зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй тун удахгүй Европын хэрэглэгчдээр хүрээгээ тэлэх гэж байна.Үе дамжсан үнэт жорUrgana брэндийн үүсгэн байгуулагч, “Юргана индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам бол монгол уламжлалт анагаах ухааны 500 жилийн өв тээгч юм. Итгэмээргүй санагдаж болох ч энэ бол гайхалтай үнэн. Тэрбээр монгол анагаах ухааны “гал”-ыг бөхөөлгүй өнөө үед уламжлуулсан эрхэм багш нарынхаа талаар сонирхолтой түүхийг дэлгэсэн юм. Urgana бол багш, шавийн эрхэм барилдлагаар холбогдсон 10 үеийн оточ, маарамбуудын нууц жороор амилсан брэнд. Түүх Хубилай сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн шавь Жамъяан-Яндагаас эхэлнэ. Тэмээт уулын агуйн бясалгагч, анхны багш Жамъяан-Яндаг 1500-аад оны үед багш нарынхаа үг захиасаар эрдэм, чадлаа эх нутагтаа түгээн дэлгэрүүлэхээр одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт суурьшжээ. Чухам энэ хүнээс эхлэн эрдэм ухааны жүд дамжлагыг хүлээж авсан гэж Б.Чанцалдулам ярьж байлаа. Б.Чанцалдуламын аав бол есдүгээр үеийн өв тээгч П.Баатар. Түүнийг “Доктор Баатар” брэндийн үүсгэн байгуулагч, “Оточ Одь” ХХК-ийн ерөнхий захирал, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор П.Баатар гэдгээр нь олон түмэн мэддэг. Мөн “Элэгний Баатар”, “Таван цулын Баатар”, “Дорноговийн Баатар” гэх нь ч бий. П.Баатар эмчийг уламжлалт анагаах ухаанд шимтүүлсэн хүн нь “оточ Одь” хэмээн олноо алдаршсан лам Дорж бөгөөд тэрбээр наймдугаар үеийн өв тээгч аж. Оточ Одь социализмын бэрх үед эрдэм, чадлаа шавь П.Баатартаа өвлүүлж үлдээхдээ монгол анагаах ухааны гайхамшгийг дэлхийд мэдрүүлэхийг чухалчлан захисан гэдэг. Энэ захиасыг биелүүлэх гэж хичээсний нэгээхэн илрэл нь Urgana гэж брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам хэлж байсан. Өдгөө тус брэндийн бүтээгдэхүүнүүд нь 80-100 хувь органик гэдгээрээ хэрэглэгчдийн танил болж, дотоодын зах зээлд орон зайгаа хурдтай тэлж байна.Улаанбаатар хотоос гадна Дорнод, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгуудад албан ёсны борлуулагч, түншүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Харин тун удахгүй зах зээлд нэвтрэх Увсын Шүдэн уулын улаан давсаар хийсэн шүдний оогоо улс орон даяар нийлүүлэхээр төлөвлөж байна. Харьцангуй хямд үнээр хэрэглэгчдэд хүрэх энэ оо нь амны хөндийн бактер устгаж, өнгөр цэвэрлэхэд хамгийн үр дүнтэй гэсэн юм. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн учраас яг л хүүхэд шигээ нандигнан энэ оог бүтээснээ Б.Чанцалдулам онцолж байсан. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Америкт бизнесийн удирдлагаар суралцсан түүнийг хилийн чанадаас өндөр цалинтай ажилд урьсан ч Urgana брэндийнхээ үнэ цэнийг хэдийнэ мэдэрсэн учраас зуун дамжсан үнэт жороо орчин үеийн техник технологи, мэдлэг боловсролоор баяжуулан дэлхийд танигдах монгол брэнд хөгжүүлэх ажилдаа тэрбээр ханцуй шамлан оржээ. Одоогоор түүний компанид 70 орчим хүн ажиллаж, түүхий эд бэлтгэхээс эхлээд хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүхий л шат дамжлагад гар бие оролцож байна.Уламжлалаас төрсөн “инновац”Монгол уламжлалт анагаах ухаанаар бүтсэн бүтээгдэхүүн гэхээр хүмүүс эм тан, үрэл төсөөлдөг. Харин гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг уламжлалт анагаах ухаанд түшиглэн хөгжүүлж байгаа талаар тэр бүр мэддэггүй. Тэгвэл 2015 онд үс ургуулах үсний цацлага (мист) -аараа хэрэглэгчдэд танил болсон Urgana брэнд одоогоор гоо сайхан, ахуйн хэрэглээний 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оо, шингэн саван, аяга таваг угаагч, угаалгын шингэн, шал угаагч шингэн, гар ариутгагч гээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нь нэрлэвэл олон.Б.Чанцалдулам анхны бүтээгдэхүүн болох үсний цацлагаа “Оточ Одь” эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хийхээр шийджээ. Хорт хавдрын өвчнөөр шаналж буй өвчтөнүүд өвчин нь илааршиж байсан ч үс нь ургахгүй бол бие нь дээрдэж байгааг төдийлөн анзаардаггүй байж. Харин биеийн байдал нь сайжраагүй ч үс нь бага зэрэг ургахад сэтгэл зүйгээрээ хүчирхэг болж байсан гэдэг. 2015 онд худалдаанд гарсан үсний цацлага нь сав баглаа тааруу ч асар олон хүнд хүрсэн нь түүнд гайхалтай мэдрэмж өгчээ. Мөн тэр үед хилийн чанадаас нэгэн эмэгтэй үсний цацлагыг нь байнга захиалж авдаг байж. Тэр эмэгтэй аавыгаа хорт хавдраар алдсан учраас хорт хавдартай хүүхдүүдэд үсээ хандивлахын тулд үсээ маш хурдан хугацаанд ургуулах шаардлагатай байгаагаа хэлжээ. Ийнхүү бүтээгдэхүүн нь маш эрэлттэй бас үнэ цэнтэй байгааг анзаарсан тэрбээр Urgana брэндээ улам хөгжүүлэх шаардлагатай гэдгээ ухаарсан гэдэг. Өдгөө Urgana брэндийн үсний цацлагыг 100 мянган хүн хэрэглэсэн гэсэн тоо судалгаа ч байна. Urgana брэндийн өөр нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол шүдний оо. Дэлхийд анх удаа аарцтай оо хийсэн нь Urgana-чуудын хамгийн том бахархал. Ихэнх оо үйлдвэрлэгчид кальцийг шохойн чулуунаас мөнгөн усаар гарган авах нь түгээмэл. Харин Urgana археологийн олдворт судалгаа хийсний үндсэн дээр аарцтай шүдний оо бүтээжээ. Монгол хаад, хатад эрүүл бөгөөд орчин үеийн хүмүүсээс илүү олон тооны шүдтэй байж. Хатуу ааруул, исгэлэн аарц нь шүдний хамгийн сайн хамгаалагч болох шүлсний ялгарлыг дэмждэг. 100 гр аарцанд 124 мг амьд кальци агуулагддаг гэх сонирхолтой үр дүнг ч тэд гаргаж ирсэн байна. Энэ утгаараа аарцтай шүдний оо нь маш инновацлаг бүтээгдэхүүн болжээ. Мөн хеликобактерийн өсөлт, хуваагдлыг дарангуйлдаг гол зүйл болох давирхайгаар ч шүдний оо хийсэн байна. Эрдэмтэд дангаар зүтгээд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлэх хүндрэлтэй учраас Urgana судалгаа, шинжилгээний байгууллагуудтай санамж бичиг байгуулж, хамтран ажилладаг байна. Тухайлбал, дээр дурдсан хар модны давирхайтай оог гаргахдаа ХААИС-ийн эрдэмтдийн багтай хамтран ажиллажээ. Эрдэмтдээс гадна орон нутгийнхантай ч нягт хамтран ажилладгаа Б.Чанцалдулам хэлж байсан. Давирхайг ойн нөхөрлөлүүд, аарцыг хоршооллууд бэлтгэдэг бол ооны найрлагад ордог циолитыг Дорноговь аймгаас авчирдаг аж. Шүдний оо бүтээж, түүнийгээ хөгжүүлэхэд 300 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн гээд та төсөөлөөд үз дээ. Магадгүй гадаадынх л илүү супер гэж боддог бол энэ сэтгэлгээнээсээ татгалзах хэрэгтэйг та ойлгож болох юм. Эх оронч сонголт бол инновацыг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгаа тэлэх иргэн таны хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг Б.Чанцалдулам онцолж байсан.Шүдний ооноос гадна аяга таваг угаагч шингэнд ч хориотой бодисууд түгээмэл бий. Энэ нь хорт хавдрын өвчлөлийн нэгээхэн шалтгаан болж байна. Тиймээс “Urgana” брэнд хужиртай аяга таваг угаагч зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцжээ. Мөн Urgana -гийн гол бүтээгдэхүүн болох шампунийг хэрэглэсэн хэрэглэгчид анхандаа үс ширүүн болж байна гэсэн сэтгэгдэл хэлэх нь цөөнгүй байжээ. Үс хатуурч байгаа мэдрэмж төрүүлэх нь ч аргагүй гэдгийг эхэндээ тэд хүлээн зөвшөөрч байлаа. Учир нь дийлэнх шампунь силикон агуулдаг. Силикон нь тухайн үедээ үс зөөлрүүлж буй мэдрэмж өгөх ч урт хугацаандаа үсэнд гэмтэл учруулах найрлага учраас Urgana брэнд анхнаасаа л силикон ашиглахаас эрс татгалзжээ. Ингээд хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдэлд түшиглэн силикон орлуулагчийг илүү органик байдлаар шийдсэн нь маш инновацлаг зүйл болсон байна. Түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог гар, хөл, амны өвчнийг үүсгэгч нь гутлын улаар дамждаг. Гэтэл дийлэнх цэцэрлэг хувцас угаалгын нунтгаар шалаа угаачихдаг нь нууц биш. Хэрэв бактер устатгагчтай зориулалтын шал угаагч шингэнээр шалаа угаавал хүүхдийн өвчлөл ч буурах нь дамжиггүй. Б.Чанцалдулам “Гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг эрүүл мэндээс хол гэж боддог ч энэ нь хамгийн ойрын аюул байдаг. Тиймээс олон улсын жишгээр Косметикийн тухай хуультай болох шаардлагатай” гэж ярилцлагын үеэр тодотгон хэлсэн нь анхаарал татсан юм. Дэлхийн зах зээлд маш олон тоглогч, үйлдвэрлэгч бий. Тэдний зарим нь органик байдлыг төдийлөн чухалчилдаггүй. Тийм ч учраас тэд хууль, хяналтгүй орнуудыг онилчихсон байдаг гэж Б.Чанцалдулам ярьж байлаа. “Маш олон орон Косметикийн тухай хуультай. Харин манай улс ямар орц найрлагатай бүтээгдэхүүн оруулж ирж байгаагаа ойшоодоггүй. Бид Европын орнууд руу экспорт хийхийн тулд бүтээгдэхүүнийхээ орц, найрлага тус бүрээр нь тайлагнаж байхад Монголд ийм босго алга. Мөнгөн усны агуулгатай, хямд оог өндөр хөгжилтэй орнууд зах зээлээсээ хэдийнэ шахчихаад байхад манай улсад захын дэлгүүрт ороход л тэр оо нь байна. Улс нь хуульгүй юм аа гэхэд дистрибьютор компаниуд ёс зүйтэй байх хэрэгтэй” гэж Б.Чанцалдулам хэлж байсан юм. Ургадаг баялагСонирхолтой жишээ дурдъя. Нэг тонн нүүрс ойролцоогоор 160 ам.доллар. Харин нэг кг чихэр өвс 30 ам.доллар. Нэг тонн нүүрс олборлоход есөн куб метр газар ухдаг бол чихэр өвс элсний нүүдлийг тогтоон барьдаг. Эдийн засгаа ногооноор солонгоруулах боломж байсаар атал хүрэн эдийн засагтаа бид хэт автчихаад байгаа нь ургадаг баялгийнхаа үнэ цэнийг мэдэхгүй байгаатай холбоотой. Urgana брэндийн хувьд, түүхий эддээ онцгой анхаарч, Төв аймгийн Баянчандмань суман дахь эмийн ургамлын 37 га талбайдаа 50 гаруй зүйлийн эмийн ургамлыг тарималжуулсан байна. Үүний зэрэгцээ Монгол орны шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг ургамлуудыг ч технологийн дагуу түүж бэлтгэн үйлдвэрлэлдээ ашиглаж байна. “Анх намайг халгай тарихад хүмүүс их гайхдаг байсан. Хаа сайгүй хог шиг ургаж байгаа зүйлийг тарьж яах нь вэ гэдэг байлаа. Гэвч хаа сайгүй ургаж байгаа халгай маш бохирдолтой. Ер нь ямар ч эмийн ургамлыг цэвэр орчинд тарих нь чухал” гэж Б.Чанцалдулам хэлж байсан юм. Өдгөө тус компанийн эмийн ургамлын талбайд мана, монгол хунчир, хар манжин, ацан цахилдаг гээд олон зүйлийн “шидэт” ургамал ургаж байна. Мөн түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг ч Urganа брэндийн хамт олон өөрсдөө хийдэг байна. Хужрыг л гэхэд хорыг нь тайлж, номхотгоно. Ургамлын хүч чадал яг л эмнэг адуу шиг учраас хүч чадлыг нь тохиромжтой хэмжээнд тааруулан ашиглахад үе дамжсан эрдэм мэдлэг нь хамгийн их тус болдог байна. “Эмийн ургамал бол монголчуудын дэлхийд өрсөлдөх том “хүч”. Гэвч энэ баялгийнхаа үнэ цэнийг ард иргэд, бодлого тодорхойлогчид ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Эмийн ургамлыг хайр найргүй, үндсээр нь тасалснаас ганга өвсний нөөц эрс буурч байна. Цагаан уул цэцэг л гэхэд туйлын ховордож, мөхлийн ирмэгт иржээ. Одоогоор манай улсад 20 гаруй компани эмийн ургамлыг тариалж байгаа ч тэдэнд ямар ч дэмжлэг байдаггүй аж. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд жилийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг жимс, ногооны аж ахуй эрхлэгчдэд олгож байгаа ч эмийн ургамал тариалагчид энэ дэмжлэгийн гадна үлджээ. Тиймээс байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг нь бодож эмийн ургамлыг тарималжуулахад онцгой анхаарах цаг нь болсныг Б.Чанцалдулам онцолж байлаа. Дэлхийд тэмүүлэх UrganaUrgana монгол уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах зорилготой. Тэд 2019 оноос Хятад, Казахстаны зах зээлд шүдний оогоороо нэвтэрсэн бол тун удахгүй Европын хэрэглэгчдэд “ид шид”-ээ гайхуулах гэж байна. Саяхан Urgana брэндийн хамт олон Европын холбооны улсууд руу арьс, үс арчилгааны хэд хэдэн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр түүхий эдийн шинжилгээнд орж, эрхээ авчээ. Бас нэгэн таатай мэдээ нь Urgana брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүн Африк гаралтай үсний асуудлыг ч шийдэж чадаж байгаа аж. Мөн Африкийн зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг ч гаднын хэрэглэгч нь санал болгожээ.Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд хүргэхдээ монгол уламжлалт гоо сайхны талаар тунхаглаж зарламаар санагддаг гэж Б.Чанцалдулам хэлж байсан. Учир нь Хятад, Солонгос, Япон, Төвөд, Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан дэлхийд алдаршиж, уламжлалд түшиглэн хөгжсөн брэндүүд нь олон улсад танил болсон байхад манайх дөнгөж эхлэл дээрээ байна гэж тэрбээр тайлбарласан юм. Монголын уламжлалт анагаах ухаан нь дөрвөн улирал, таван махбодод түшиглэн хөгжсөн бөгөөд ургамал эрс тэс уур амьсгалд тэсэж үлдэхийн тулд асар их антиоксидант ялгаруулдаг. Энэ хэрээр чадал нь ч сайн байдаг аж. Дэлхийд өрсөлдөх түүхий эд, баялаг манай улсад хангалттай байгаагийн зэрэгцээ судлаачаа хүлээж буй сэдвүүд ч энэ талбарт олон байна. Мөн Urgana дэлхийд тэмүүлэхдээ “ногоон” байх зарчмыг ч мартаагүй. Urgana брэнд бүтээгдэхүүнийхээ сав баглааг улаан буудайн сүрлээр хийдэг байна. Энэ төрлийн сав баглаа нь хөрсний чийгтэй нэгдмэгцээ 2.5 жилийн дотор бүрэн задардаг. Хог хаягдал дэлхий нийтийн толгойн өвчин болж буй энэ үед үйлдвэрлэгчид илүү ногоон болж байж зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах боломж нь илүү нээлттэй болж байгааг Б.Чанцалдулам тодотгож байсан юм.

Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Хүний гавьяат эмч П.Баатартай монголчуудын хоол хүнс, түүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар ярилцлаа.-Ярилцлагаа хүн өдөрт хэдэн удаа хооллох талаар эхлүүлэх үү. Бид хоол ундаа хэрхэн тааруулах ёстой вэ?-Эрт дээр үеэс монголчууд бид улиралдаа тааруулж өдөрт 6 цагаар хооллож иржээ. Цаг жамгүйгээр идэж, уух нь ходоод дотрын өвчинг хурдан үүсгэдэг талтай. Иймээс өглөө 7-9 цагт, өдөр 11-12 цагт, орой 17-18 цагт гурван удаа хооллож ирсэн талаар ном сударт бичсэн байдаг. Идээ ундааг зөвхөн цаг төдийгүй эртний сударт 6 улиралд хувааж зохицуулж ирсэн уламжлалтай. Үүнийгээ бид мартчихсан учраас л улирал харгалзахгүй хамаагүй зүйл төрөл бүрийн өвчин эмгэг тусаад байгаа юм. Бас нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол насандаа тохируулж хоол хүнсээ хэрэглэж ирсэн. -Тэгвэл улирлаар хэрхэн хоол ундыг зохицуулж хэрэглэдэг байсан юм бэ?-Монголчууд өнөөдөр хэтэрхий богино насалж байна. Уг нь зөв хооллолт, цаг хугацааг баримталж хоолловол урт наслах боломж бий. Өвлийн эхэнд болон адагт хүйтний нөлөөгөөр шар үсний сүв хаагдаж галын илч дотор төвлөрдөг. Тиймээс хоол шингээлт төдийгүй хоолны дуршил ч сайн байдаг тул биеийг төлжүүлэх амтлаг, исгэлэн, давслаг амттай голдуу хоол иднэ. Өвлийн шөнө урт тул хүний тамир буурахаас сэргийлж мах, махны шөл, тослог идээ тустай. Хаврын цагт хүч тамир буурдаг. Учир нь, өвлийн цагт хураасан бадган хүйтэн хаврын нарны гэрэлд хайлсанаар бадгана арвидах учраас гашуун, гошуун, эхүүн амттай идээ ундаа хэрэглэдэг. Энэ үед хуучин хуурай газрын амьтны мах, арвай, бал, буцалсан ус, бор гааны тан зэргийг хэрэглэвэл тустай. Дэгжирлийн улирал буюу зун биеийн хүч тамир багасдаг учраас шингээлт сайтай идээ ундааг голдуу хэрэглэдэг. Энэ үед исгэлэн амттай халуун хурц чанартай идээ ундааг хэтрүүлж болдоггүй. Зуны халуунд шар усны сүв нээгдэж хөлс их гаран тамир багасдаг учраас төлжүүлэх идээ, ундааг идэж уувал сайн. Харин намар нь хавар болон зуны дулаан цагт хураасан шар нарны хурц гэрлийн нөлөөгөөр хөдөлдөг. Тиймээс исгэлэн болон халуун чанартай хоол хүнсийг хэрэглэж болохгүй. Ингэж улиралдаа тааруулж хооллохдоо шингээгээгүй байхад дээрээс нэмж бүү хооллоорой.-Хоолыг хэт цадталаа идэж болохгүй гэсэн үг үү?-Хүний ходоодыг 4 хувь гэж үзвэл хоёр хувь нь идээ, нэг хувь нь унд, нэг хувь нь хийн буюу хоолыг шингээх хоосон орон зай байх ёстой. Хэтрүүлж идээд байвал өвчин бүгдийн эхлэл болох эс шингэсний өвчин бий болно. Үүний нөлөөгөөр үр архагийн олон өвчин бий болдог. Тухайлбал, нойр булчирхайг гэмтээж чихрийн шижин өвчин амархан үүсэх талтай. Хуучин цагт цадталаа хооллодог хүн байсангүй. Үүнийг дагаад чихрийн шижин өвчин гэж байсангүй. Гэтэл одоо энэ өвчин ихэсчихсэн нь хоол ундаа тохируулаагүйтэй шууд холбоотой. Дээрээс нь хоорондоо харшилдсан хоол идэх, хөдөлгөөн дутагдах зэрэг нөлөөлж байна. Хэт идэхээс гадна өлөн явж байгаад гэнэт идвэл хий, шар бадганы 5 махбодийн эрдэм хоорондоо зөрчилддөг.-Сүүлийн үед монголчууд хоолны соёлгүй, ерөөсөө мах л хэрэглэж ирсэн ард түмэн гэж ярьдаг хүн цөөнгүй болсон. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?-Ингэж ярьж байгаа хүмүүсийг сонсоод харамсдаг. Хүнсний ногоог Хүннүгийн үеэс хэрэглэж байсан баримт бий. Монголчууд бидний хоолны соёл хэдэн мянган жилийн настай. Гурил, будааг гэхэд орлуулан мойл, мэхээр, цагаан төмс, ямаахай сүүнд чанаж орлуулан хэрэглэж ирсэн. Өрөм, шар тостой хольж мойл мэхээртэй цагаан тос, ааруул, сүү, цагаан идээг бэлтгэж өвөл, хаврын хатуу улирлыг өвчин эмгэггүй давдаг байжээ. Тухайлбал, Хубилай цэцэн хааны дэргэдэх Хөсүхүй гэдэг хүн 500 гаруй эрүүл хоолны жор бичиж үлдээжээ. Энэ жорууд үнэхээр гайхалтай. Мах, ногоо, жимс тус бүрээр нь нарийвчилж юунд сайныг нь тайлбарлаад сөрөг нөлөөг нь дурдсан байгаа юм. 800 жилийн өмнө л юу хүний биед сайн гэдгийг судалж шинжлээд бичээд үлдээсэн байгаа биз. Тэгэхээр бид яавч хоолны соёлгүй ард түмэн биш. Энэ судраас нэг жороос хаврын цагт хүний биеийн дархлааг дэмжих нэг хоолыг танай уншигчдад хүргэе. Эхний хоол нь борви ясны шөл.Энэ бол Хубилай хааны анагаах жорын нэг. Шөлийг бэлтгэхийн тулд 30-40 ширхэг ясыг дэвтээж усанд хийж ширмэн тогоонд буцалгадаг. Дараа нь шаарыг шүүж тос өөхийг нь царцаан аваад дуртай үедээ хэрэглэж болно. Борви ясны шөлийг тамир доройтож, турж эцэх, бөөрний тамир алдагдах үед уувал хурдан засч эдгээх шидтэй. Бас эмэгтэй хүний сарын хирийг тэнцэтгэдэг. Мөн арвайн шөл гэж бий. Энэ шөл савыг бүлээсгэн хийг тэнцвэржүүлж, ходоод дэлүүг сайжруулж, хэвлийн хөөж цанхайхыг арилгадаг. Энэ шөлийг хийхийн тулд хонины махны нэг мөчийг салган хэрчиж дээр нь 5 бүхэл арвайн цагааныг буцалгасан усаар цэвэрлэж чанадаг. Ийнхүү буцалгасны дараа шөлөө шүүж гарган арвайн гурилаа нэмж буцалгана.-Сүүлийн үед мацаг барина гэж их ярих боллоо. Мацаг барихын ач тусыг манай уншигчдад тайлбарлана уу?-Бид эртнээс мацаг барьж ирсэн ард түмэн. Тэр байтугай социализмын үед хүртэл баасан гараг бүр цагаан хоол иддэг байв.Одоо л мартчихсан болохоос. Мацаг барих нь эрүүлжүүлэх өндөр ач тустай. Мацаг барихаас гадна бага зэрэг өлөн явбал өвчинг эсэргүүцэх чадвар дээшлээд зогсохгүй насаа 20-30 хувиар ч уртасгах боломжтой. Энэ бол өлсөөд бай гэсэн үг юм шүү. Манайхан дунд цагаан, ногоон хоолтой гэж хэт туйлширснаас болж бие нь шим тэжээлийн дутагдалд орж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Эсвэл бие эрхтэн нь суларч муудсан хүмүүс над дээр ирдэг. Ерөөсөө хүн бүхэн нэг хэвд цутгасан мэт бие махбодьтой биш учраас нэг хүнд мацаг таарна, нөгөө хүнд зохихгүйг ойлгох нь чухал. -Эртнээс монголчууд ямар хоол хүнсээр дархлаагаа сайжруулж ирсэн бэ?-Эрт дээр үед дархлааны эм, тариа гэж байсангүй. Хоол хүнсээрээ л дархлаагаа сайжруулж ирсэн ард түмэн шүү дээ. “Монголын нууц товчоо”-нд гэхэд Өүлэн эх зэрлэг жимс, халгай, таана, гогод, мангир түүж сөдөн гичгэний үндэс малтан өнчин хүүхдүүдээ өсгөсөн талаар бичсэн байдаг. Гогод, мангир бол сонгины төрлийн олон наст ургамал учраас хоолыг шингээж хорыг тайлах эрдэмтэй. Сонгино өөрөө элдэв нян вирусийг дардаг учраас халдварт өвчин тусдаггүй байж. Бас зуны цагт монголчууд улаалзгана, мойл зэрэг зэрлэг жимс идэж дархлаагаа сайжруулдаг байсан. Монгол орны зэрлэг ургамалд хүний биед үл орлогдох амин хүчил, тэжээллэг чанар байсан нь одоо ч судлагдсаар байна. Одоо юм л бол ийм витамин уу, сайн гэж ярих болж. Үүнийг би хүлээн зөвшөөрдөггүй. Үүний оронд дархлаагаа сайжруулах уламжлалт олон арга бий шүү дээ. Үүнийгээ марталгүй сэргээж ахуйдаа хэрэглэж сурах нь чухал. Тухайлбал, тойгны шөл ууж болно.-Махыг орчин үед хэт их хэрэглэж байна. Гэтэл өмнөх шигээ хөдөлгөөн хийх нь эрс багассан. Иймээс махыг хэрхэн зөв хэрэглэх ёстой вэ?-Би махыг аль болох бага хэрэглэхийг зөвлөнө. Бага идэхээс гадна ямар улиралд юуны мах идэх нь бас л чухал асуудал. Хэрэв өвлийн идэшээ гаргачихаад халуун дээр нь үхрийн мах идвэл өвчин бүхнийг хөөргөж хөдөлгөх гэмтэй. Тиймээс үхрийн мах удах тусам эм, хонины мах удах тусам хор болно гэж ярьдаг. Сүүлийн үед хүмүүс яргуй идсэн ямааны мах идэх сайн гэж ярих болсон. Энэ бас л буруу ойлголт. Харин борцлоод хоолондоо хийвэл илүү тустай байдаг.Адууны махны тухайд гэхэд монголчууд идэр есийн хүйтэнд л иддэг. Энэ нь халуун чанартай нь холбоотой. Харин тэмээний мах иддэггүй нь сэрүүн чанартайд байгаа юм. Хэрэв мах сайн гээд өвөл, зунгүй идээд байвал цөсний чулуутай болно гээд эрүүл мэндэд үзүүлэх олон сөрөг талтай.-Монголчуудыг давс битгий хэрэглэ гэсэн зөвлөмжүүд нэлээд харагддаг. Энэ зөв үү буруу юу?-Манайхан туйлшраад битгий давс хэрэглэ гэдэг. Энэ бол маш буруу ойлголт. Учир нь, давс хэрэглэхгүй бол сахар дутна гэсэн үг. Яагаад гэвэл давсанд чихэрлэг байдаг. Үүн дээр нэмж хэлэхэд амталж байгаа амт, шингэж байгаа амт 2 өөр юм шүү. Халуун орны хүмүүс халуун ногоо иддэг нь үүнтэй холбоотой. Халуун ногоо аманд халуу оргих боловч шингэлтийн амт сэрүүн чанартай байдаг. Хүмүүс загасыг сэрүүн чанартай гэж эндүүрдэг. Гэтэл тэр амьтан хүйтэн далайд амьдардаг учраас маш халуун чанартай. Тийм учраас гадныхан төрсөн хүндээ загасны шөл уулгаж тэнхрүүлдэг.-Бидний аяга тавагны хэмжээ улам л томорч нэмэгдэж байгаа. Хоолны хэмжээ, шимт чанар хоёрын аль нь чухал вэ?-Хуучин цагт бид бага боловч шимтэй хоол иддэг байлаа. Арвайн гурил, хуурсан будаа, зутан, борцтой цай гээд. Гэтэл орчин үед энд тэндэхийн сурталчилгаанд хууртаад шимгүй хоолыг аяга аягаар идэж байна. Зарим ногоог том ургуулахын тулд хэт их бордчихдог. Энэ нь эргээд хор болж байна. Би аль болох биедээ таарсан бага боловч шимтэй хоол идэхийг зөвлөнө.ӨВӨЛ ИДСЭН ХООЛНЫ ХОР ХАВАР БОЛОВСОРДОГ-Хоорондоо зохицохгүй хор болдог идээ ундаа гэж бий юу. Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?-Аливаа өвс ургамал хоолонд таван махбодь, 17 эрдэм, 8 чадал гэж байдаг. Эрдэм чадлыг нарийн барьдаггүй юм аа гэхэд хоорондоо харшлах хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв үл зохицох идээг хольж хэрэглэвэл хордлогонд орно. Тухайлбал, загасны мах тахианы өндөг 2-ыг хамт хэрэглэвэл ходоодны өвчин тусах аюултай бас бүрэлдээгүй тарагны араас архи уувал гэдэс тасардаг. Түүнчлэн загасны махны араас сүү уувал гэдэс өвдөнө. Элдэв жимс идээд сүү уувал, царцуу боорцгийг тарагтай хольж идвэл ходоод мууддаг. Мөн зэс саванд шар тос хийж 10-аас илүү хонуулж байлгавал хортой. Эртний судар номонд үүнийг бичиж үлдээсэн байдаг. Харшилдаагүй хоол хүнс идвэл дархлаа өөрөө өөрийгөө сайжруулчихдаг.-Цайлах арга ёс ч бас тун өөр байсан гэдэг. Энэ талаар сонирхуулбал?-Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс байгаль дээрх 100 гаруй ургамлыг таньж цай болгон хэрэглэж ирсэн. Монголчууд таван махьбодидоо тааруулж 5 янзын цай хэрэглэдэг уламжлалтай. Орон нутгаасаа хамаараад хэрэглэх цай нь ч өөр өөр байдаг. Жишээ нь Дорноговийн хүнд халууны хор үүсэх тул загасгалтай цай уудаг. Харин баруун аймгийнх байлаа ч газар орны байрлалаасаа шалтгаалаад уух цай нь өөр өөр. Мах ялгаагүй адилхан. Өмнөговь аймаг халуун тул сэрүүн чанартай ямаа, тэмээний мах иддэг шүү дээ. Увс аймгийн их хүйтэн улиралд ус сайн гээд л уугаад байвал юу болох билээ. Ерөөсөө ард түмэн өөрсдөө тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон идээ ундаагаа сонгож хэрэглэдэг байжээ.-Хавар ядарлаа гэж ярьдаг. Үүний шалтгааныг дурдвал?-Хавар хүн салхиар ядардаг. Өвөл идсэн хоолны хор хавар боловсордог. Бас шар сүвний нүх нээгддэг учраас хүнс тэжээл авах хэрэгцээ нэмэгддэг. Багш маань хавар болохоор гаргадаггүй, зуны эхэн сар хүртэл зугаалуулах дургүй байлаа. Учир нь, салхиар өвчин бүхэн сэдэрдэг. Тиймээс дээр дурдсанчлан 6 улиралдаа тааруулж зөв хоолловол эрүүл амьдарна. Монголчууд од, нарны хөдөлгөөнтэй зохицож амьдарч хооллож ирсэн ард түмэн. Үүнийг зөрчсөнөөс болоод хүмүүс дархлаагаа унагаж байна. Ерөөсөө хүн аль ч улиралд эрүүл амьдарна гэдэг хоол ундаас гадна өөртөө тохирсон хөдөлгөөн, сэтгэл зөв байхтай холбоотой. -Эрүүл хооллолт гэдгийг холоос биш ахуйгаасаа хайх хэрэгтэй байх нь ээ?-Монголчууд зэрлэг мал адгуусыг гаршуулж эхэлсэн үеэс тэжээхүйн ухаан эхлэлтэй. Харамсалтай нь, бид энэ том соёлоо мартчихсан. Нас насаараа идэх хоол нь тусдаа байсныг бас л орхигдуулсан.Мал гэхэд өөрөө тааруулаад хоол хүнсээ хэрэглэдэг. Үнэг гэхэд өвөлжин оготно, хорхой идэхээр гэдсэнд нь стресс үүсдэг учраас хавар валерины үндэс олж иднэ. Буга жилдээ нэг удаа мараанд гардаг. Жилдээ нэг удаа сүргээрээ хужир иддэг гэсэн үг. Ингэж байж ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Чоно хүртэл 6 дугаар сард цэцэг идэж гэдсээ цэвэрлэдэг. Гэтэл хүн өнөөдөр энэ амьтан адгуусаас долоон дор болчихоод юу таарсанаа идэж уугаад байна. Энэ нь хоол ундаа, амьдралын зөв зохицуулалт алдагдчихсантай холбоотой. Уг нь эрт дээр үед мэддэг байсан. Жишээлбэл, дайн тулаанд явахын өмнө эр зоригтой болохын тулд монгол эрчүүд хайнагийн зүрх иддэг байсан тухай тэмдэглэж үлдээжээ.-Таван цулын мах ямар тустай юм бэ?-Нарийн ярьвал монголчууд хонины сүүлэн дотор 5 цул хийж дээр нь тан хийж боож иддэг боодог гэж бий. Энэ бол насаа уртасгах шимжүүлэх жор. Таван цулыг гүзээнд, уушгинд, нарийн гэдсэнд хийдэг жор бий. Хонины зүрх хүний зүрхэнд, элэг элгэнд сайн гэдгийг монголчууд хэдэн мянган жилийн өмнөөс мэддэг байсан хэрэг. Ингэж хоол ундаараа эрүүлждэг жортой байсан нь даанч мартагдсаар байна. Аль нутгийн хүн байна, тэр нутгийнх нь юм таардаг. Гэтэл хаа холын Австралиас, гадаадаас мах авчирч сайн гэж идэж байгаа нь бизнесийн нэг хэлбэр юм.ШАР ТОС ЗАЛУУ БАЙЛГАЖ ДАРХЛААГ САЙЖРУУЛДАГ-Малчид шар тос үнэгүйдлээ,хэрэглээ нь багаслаа гэж ярьдаг. Ер нь шар тос ямар эрдэм тустай вэ?-Монгол архи, шар тос, хонины мах бол насыг уртасгаж шимжүүлдэг идээ ундаанд орно. Шимжүүлнэ гэдэг нь залуу байлгаж дархлааг сайжруулж байгаа хэрэг. Шар тос бүх өвчин хийг арилгана, нойрыг сайжруулна, ухаан санаа өнгө зүсийг нэмж, бүх сүв, судас шөрмөсийг нээж өгдөг эрдэмтэй.Тийм хэрэгтэй зүйлээ бид тоохгүй хэрэглэхгүй хэрнээ хүний биед хортой маргарин хэрэглэсээр л. Гэтэл хөгжсөн орнууд манай энэ үнэт зүйлийг ойлгож судлаад эхэлчихлээ.Үүнийг мэддэг учраас манай эмнэлгийн шар тосоор хийдэг Басам гэдэг эм дэлхийд нэрд гарч байна. Шар тосонд хайрсан хуушуурыг өвгөн настай хүмүүст өгдөг. Энэ нь тухайн хүнийг шимжүүлж насыг нь уртасгаж байгаа хэрэг. Лам нар гэхэд өдөр болгон шар тостой бэрээс иддэг. Царай нь ямар сайхан өнгөтэй билээ дээ. Бас тэдний дунд тархинд цус харвасан лам нэг ч байдаггүйг харахад ямар сайн нөлөөтэй нь харагддаг. Гэхдээ сайн гээд хэтрүүлж хэрэглэвэл муу. Ялангуяа цөсний халуунтай хүн элэг цөсний өвчтэй хүн сайн гэж хэтрүүлэн хэрэглэж таарахгүй.Шар тос дотроо бас ялгаатай. Зуны эхэн сарын, намрын, 2-3 жил хадгалсан, сарлагийн тос, хайнагийн шар тос бүгд өөр өөр эрдэм чадалтай. Өдөр тутамдаа жирийн л тос хэрэглэхэд болно.-Шөлтэй хоол монгол хүний биед ямар ач холбогдолтой вэ?-Шөл өөрөө шимжүүлэх буюу хүнийг шим тэжээлээр хангаж дархлааг сайжруулж насыг уртасгадаг хоол. Хурдан шингэдэг учраас хүний бодисын солилцоог сайжруулдаг. Тэр дундаа хонины шөл. Уламжлалт аргаар бол ямар ч ядарч сульдсан хүнд шим тэжээл өгдөг. Гэхдээ 2 дугаар хоолыг үгүйсгэж байгаа юм биш. Гол нь дандаа идвэл цөсний өвчин үүсгэдэг талтай. Ер нь аливаа зүйлийг туйлширч хэрэглэж болохгүй. Хоолыг идэхээ хамгийн гол нь сайн зажилж шүлсээ ялгаруулж идвэл ходоодонд байдаг язлагч бадгана хөөсөрч ирдэг. Тэр хөөс нь хоолны шингэцийг хурдан болгодог сайн талтай. Хоолоо буруу идсэнээс болж зүрх судасны систем судас гэмтдэг учраас дахин хэлээд байгаа юм. -Хүн өөрийгөө ямар махбодьтой гэдгээ яаж мэдэх вэ?-Бүдүүн лагс хүн бол бадгана, эцэнхий туранхай хүн бол хий, шар царайтай махлагдуу хүн бол шарын араншиндаа багтана. Орчин цагийн анагаах ухаанд 4 темпераментийг монголчууд аль хэдийнэ тодорхойлчихсон хэрэг.-Асуухгүй өнгөрч болохгүй зүйл бол рашаан ус. Ер нь рашаан усанд хэдийд орвол илүү тохиромжтой вэ?-Монголчууд 4 улиралдаа таарсан ус ууж хэрэглэдэг нь учиртай. Сүүлийн үед улирал харгалзахгүй рашаанд орж байгаа нь маш буруу. Учир нь, нар буцсаны дараа ус ногооны хор арилдаг. Тиймээс намрын дунд сарын 17-ноос хойш ус рашаанд ордог байжээ. Гэтэл манайхан хавар дөнгөж хүний шар сүв нээгдэж байхад аав ээжийгээ рашаан сувилал явуулж, бариа хийлгэж, шилмүүс ваннд оруулж, зүү тавиулчих юм. Рашаан уух тухайд гэвэл сахарын рашаан сайн 40-ийн бидон, хуванцар саваар авчраад уулгаж өвчин бүхнийг нь хөдөлгөдөг. Ном ёсоороо бол газар дээр нь ууж байж л үйлчилж үр дүнгээ өгдөг номтой. Учир нь, өөр саванд хийснээр байгалийн амин чанараа алдчихаж байгаа юм.-Та өнөөдөр гарч байгаа бүх өвчлөлийг хоол ундтай холбон тайлбарлалаа. Үүний цаад шалтгаан юу вэ?-Би үүнийг 100 хувь хоол ундтай холбон тайлбарлана. Нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь өөрөө уршигтай. Учир нь, хэт шимтэй хоол, ямар ч шимгүй хоол хүнийг өвчлүүлдэг. Тэгэхээр өөрийнхөө амьдарч байгаа газрынхаа цаг агаарт тохируулж идээ ундаа явдал мөр, хоол хувцас, амьдралынхаа хэв маягийг л авч явах юм л чухал.-Та бол олон эрдэмтэй багш нарын номыг үзсэн. Эргээд харахад хоол хүнсэндээ ямар зүйлийг голлож баримталдаг байсан бэ?- Эд хүртэл амин чанартай. Ургамал хүртэл эстэй. Энэ бүхнийг хайрлаж хамгаалж хандах чухал. Харин барж ядсан, шуналын сэтгэлээр хандах хамгийн буруу. Өвөө маань хоолоо идээд аягаа заавал долоодог байсан. Хоол шингээгүй бол хэзээ ч дараагийн хоолоо идэхгүй. Хүүхэд байхад ч хоолоо тоолж хуваагаад иднэ. Өөрийн хувиа л идэхээс биш нэмнэ гэж зүтгэхгүй. Одоо бол химийн найрлагатай бүтээгдэхүүн хэт их хэрэглэж байна.

Эх орондоо импортын бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлох гоо сайхан, гэр ахуйн цэвэрлэгээний бодис үйлдвэрлэгч та бүгдийн танил “URGANA” брэнд үйлдвэрлэгч “Юргана индастри” ХХК олон улсын Чанарын менежментийнтогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.Органик эко тодотголтой “URGANA” бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсэн баталгаажилтыг Австрали Улсын “JAS ANZ” итгэмжлэлийн байгууллагын “ACE REGISTRAR” компаниар гүйцэтгүүлсэн ба баталгаажилтын дүгнэлтийн дагуу “Юргана индастри” ХХК олон улсын чанарын гэрчилгээгээ гардан авлаа. Түүнчлэн байгууллагын хэмжээнд ISO 9001:2015 стандарт бүхий чанарын тогтолцоог бүхэлд нь нэвтрүүлэхэд дотоодын зөвлөх үйлчилгээний “Уай эс консалтинг” ХХК хамтран ажилласан байна.Олон улсын стандартыг “ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлснээр Монголын хөнгөн үйлдвэрлэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын үндэсний чадамж дээшлэх төдийгүй дотоодын “URGANA” 56 нэр төрлийн бүтээгдэхүүн гадаад зах зээлийн шалгуурт өрсөлдөх боломж нэг шатлалаар ахих үзүүлэлт болно.“ЮРГАНА ИНДАСТРИ” ХХК “Жижиг, дунд бизнесийн салбарт ISO стандарт нэвтрүүлэх” ХАС банкнаас зарласан хөтөлбөрт хамрагдснаар “URGANA” бүтээгдэхүүний чанар тогтмол сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх чанар-менежментийн тогтолцоо амжилттай нутагших юм.
